Ил Тод Байдал :: Нээлттэй ажлын байр
"МИАТ" Компаний ажилтны анкет:
 
Ажлын байрны нэр: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН МЭРГЭЖИЛТЭН
Ү
ндсэн үүрэг:

·         Бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх хэрэглэгчийн туршлага, KPI үзүүлэлтүүдийг хянах, дүн шинжилгээ хийх;

·         Хэрэглэгчийн санал хүсэлтийн платформ, аналитик програм хангамж, CRM системийн ашиглалт, дотоод процесс, модулиудыг сайжруулах арга замыг тодорхойлох, үр дүнтэй хэрэгжүүлэх;

·         Хэрэглэгч үйлчилгээний стандарт, гарын авлага боловсруулах, хэрэгжилтийг хянах, аливаа үл тохирлуудыг дахин давтагдуулахгүй байхад зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд санал боловсруулах, тайлагнах;

·         Хэрэглэгчийн аяллын зураглал, скрипт боловсруулах;

·         Сэтгэл ханамж, зан төлвийн судалгаа хийх, үр дүнг боловсруулах, тайлагнах;

·         Өдөр тутамдаа хэрэглэгчээс ирсэн санал, гомдлыг судалж, шийдвэрлэх;

·         Үйлчилгээний ажилтнуудад харилцагч төвтэй арга барил, шилдэг туршлагын талаар сургаж, сургах

Тавигдах шаардлага:

Хандлага / Ур чадвар:
  • Дата өгөгдөл боловсруулах, судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан, албан бичиг боловсруулах ур чадвартай байх;
·         Англи болон Монгол хэлний харилцааны өндөр ур чадвартай, зөв бичих дүрмийн мэдлэг сайтай байх.

·         Асуудлыг шийдвэрлэх аналитик ур чадвартай  байх;

·         Цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт сайтай байх;

·         Зөв хандлага, бүтээлч сэтгэлгээтэй, бие даан болон багаар ажиллах чадвартай байх;

·         Үйлчилгээний чиг хандлага, өөрчлөлтийг судалж шинийг эрэлхийлэн ажиллах, сургалт орох, заавар зөвлөгөө өгөх чадвартай байх;

·         Мэдлэг туршлагаа багийн гишүүдтэйгээ хуваалцах, бусдаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх болон ажлын байрны ур чадвараа тасралтгүй сайжруулах эрмэлзэлтэй байх;

Боловсрол / Дадлага туршлага:

·         Харилцаа холбоо, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

·         Харилцагч үйлчилгээний чиглэлээр мэргэшиж сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

·         SPSS, CRM, Customer Experience талаар мэдлэг, туршлагатай байх.

Бүрдүүлэх материал.

"МИАТ" Компанийн ажилтны анкет /доорх линкээр орж анкет татаж авна уу./

https://www.miat.com/pagecontent.php?pageId=149&lang=mn

• Англи хэл дээрх CV,

• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;

• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл; /гараар бичсэн/

Материал хүлээн авах:

Бүрдүүлсэн материалыг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 17-ны 16:00  цаг дуустал “МИАТ” ТӨХК-н төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/ хүлээн авна.

Эсвэл холбогдох материалаа  hr@miat.com хаягаар илгээнэ үү.

Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;

Харилцах утас: 70049952 (Даваа-Баасан, 08:00-16:00)
 
Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ /Татварын/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомж, заавар журам стандартын дагуу хөтлөн явуулах, холбогдох хууль дүрэм, тушаал шийдвэрүүдийг удирдлага болгон ажиллана

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  • Татвар болон санхүүгийн тайланг цаг тухайд гаргаж удирдлагад тайлагнах
  • Татварын мэргэшсэн зөвлөх эрхтэй
  • НББ-г стандартын дагуу үр ашигтай хөтлөн явуулах чадвартай
  • Санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэх, хийсэн ажлаа тайлагнах чадвартай              
  • Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах

Бүрдүүлэх материал:

       Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах) 

       Иргэний үнэмлэхний хуулбар;/e-mongolia-ийн лавлагаа байж болно/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

       Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар

       Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;

       Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар

Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2024 оны 05-р сарын 06-ны өдрөөс 2024 оны 05-р сарын 10-ны өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7004-9958

Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ /Агаарын хөлгийн сэлбэгийн/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомж, заавар журам стандартын дагуу хөтлөн явуулах, холбогдох хууль дүрэм, тушаал шийдвэрүүдийг удирдлага болгон ажиллана

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  • НББ-г стандартын дагуу үр ашигтай хөтлөн явуулах чадвартай
  • Санхүүгийн программ дээр ажиллахчадвартай
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэх, хийсэн ажлаа тайлагнах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах
  • Англи хэлний В2-С1 түвшний бичгийн, ярианы чадвартай 

Бүрдүүлэх материал:

       Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах) 

       Иргэний үнэмлэхний хуулбар;/e-mongolia-ийн лавлагаа байж болно/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

       Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар

       Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;

       Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар

Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2024 оны 05-р сарын 06-ны өдрөөс 2024 оны 05-р сарын 10-ны өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7004-9958

Ажлын байрны нэр: НИСЛЭГИЙН СТАНДАРТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Нислэгийн стандартын хэлтсийн мэргэжилтэн нь МИАТ ТӨХК-ний Нислэгийн үйл ажиллагааны заавар, болон холбогдох бичиг баримтууд  ИНБД болон ИКАО, ИАТА Олон улсын нислэгийн үйл ажиллагаанд хамааралтай стандарт, шаардлага, зөвлөмжид орсон нэмэлт өөрчлөлтүүдийг тогтмол хянах, оруулах

 Тавигдах ерөнхий шаардлага:

 Их, дээд сургууль төгссөн. Англи хэлний TOEIC-ийн 700 оноо болон түүнээс дээш байх;

  • Нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай;
  • Цаг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай байх, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

 - Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх. (www.miat.com вэбсайтаас татаж авах)

- Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар   

- Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

- Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;

- Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл     

   мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар

 Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2024 оны 03-р сарын 14-ний өдрөөс 2024 оны 03-р сарын 22-ны өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7004-9958

Ажлын байрны нэр: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

 Гүйцэтгэх үндсэн үүрэг:

-          ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэн үр дүнтэй ажиллах;

-          ХАБЭА-тай холбоотой санал, санаачлага гарган үйл ажиллагаандаа нэвтрүүлж компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулах;

-          ХАБЭА-н чиглэлээр сургалтын хөтөлбөр, материал боловсруулах, сургалт хийх;

-          Хэлтэс, нэгжийн удирдлагатай хамтран ажиллах, тэдгээрт мэргэжлийн зөвлөгөө өгөх, ажлын байран дээрх эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болохуйц аюул, эрсдлийг тодорхойлох, засаж залруулах арга хэмжээ авах;

-          Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг.

Тавигдах шаардлага:

-          ХАБЭА-н хугацаагүй лицензтэй; /ХНХС-ын 2019 оны А/370 тоот тушаал/

-          ХАБЭА-н чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;

-          ХАБЭА-н тухай хууль тогтоомж болон стандарт /ISO, MNS/ нормын талаар мэдлэгтэй байх;

-          Асуудал шийдвэрлэх, эерэг хандлагатай, харилцааны чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримтлах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

-          Дүрэм, журам, төлөвлөгөө тайлан зэрэг бичиг баримт боловсруулах чадвартай;

-          Англи хэлний дунд түвшин /intermediate/-ий мэдлэгтэй. Хоёрдогч гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

-          “МИАТ” ТӨХК-ийн Анкет бөглөх /www.miat.com сайтаас татаж авах/

-          Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн/

-          Мэргэжлийн диплом, ХАБЭА-н эрхийн гэрчилгээний хуулбар

-          Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/

-          Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /e-mongolia-оос лавлагаа авсан байх/

-          Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувь /СЭМҮТ/

Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 А тоотод 2024.03.13-2024.03.27-ны өдрүүдэд Даваа-Баасан гарагийн 08.00-16.00 цагийн хооронд хүлээн авна.

Жич: Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн оролцогчийг ажлын ярилцлагад дуудах болно.

 Хаяг: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “Буянт-Ухаа” 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байр.

Харилцах утас: 70049958

 Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомж, заавар журам стандартын дагуу хөтлөн явуулах, холбогдох хууль дүрэм, тушаал шийдвэрүүдийг удирдлага болгон ажиллана

 Тавигдах ерөнхий шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Татвар болон Санхүүгийн тайланг цаг тухайд гаргаж удирдлагад тайлагнах
  • НББ-г стандартын дагуу үр ашигтай хөтлөн явуулах чадвартай
  • Санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх                 
  • Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

 Бүрдүүлэх материал: 

  • Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах
  • Иргэний үнэмлэхний хуулбар; /e-mongolia-ийн лавлагаа байж болно/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
  • Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар

 Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2024 оны 03-р сарын 13-ны өдрөөс 2024 оны 03-р сарын 22-ны өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7004-9958

 Ажлын байрны нэр: СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Сургалтын хэлтсийн мэргэжилтэн нь МИАТ ТӨХК-ний сургалтын зааврыг хэрэгжүүлж, нийтлэг мэргэжлийн нийт ажилтнуудын сургалтыг зохион байгуулах, гэрчилгээжүүлэлтийг хариуцах, хяналт тавих,

Тавигдах ерөнхий шаардлага:

 Их, дээд сургууль төгссөн. Англи хэлний TOEIC-ийн 700 оноо болон түүнээс дээш байх;

  • Нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай;
  • Цаг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай байх, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

 - Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх. (www.miat.com вэбсайтаас татаж авах)

- Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар   

- Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

- Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;

- Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл     

   мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар

 Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2024 оны 03-р сарын 04-ний өдрөөс 2024 оны 03-р сарын 15-ны өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7004-9958 

 Ажлын байрны нэр: ЗОРЧИГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРАА, МАТЕРИАЛ ХАРИУЦСАН НЯРАВ-ДИСПЕТЧЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, холбогдох заавар журам стандартын дагуу нислэг үйлдвэрлэлд шаардлагатай бараа материал, хангамжийн зүйлсийн хадгалалтад хяналт тавих, хамгаалах, эмх цэгцтэй байлгах, хүлээн авах, олгох

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй;
  • Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажилладаг байх;
  • Санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай, англи хэлний мэдлэгтэй байх;

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах
  • Иргэний үнэмлэхний хуулбар; /e-mongolia-ийн лавлагаа байж болно/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
  • Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар

Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2024 оны 03-р сарын 04-ний өдрөөс 2024 оны 03-р сарын 15-ны өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7004-9958

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар

 Ажлын байрны нэр: Техникийн үйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн Ахлах инженер

 Ажлын байрны зорилго: Агаарын тээврийн үйлчилгээний стандартыг өндөр хэмжээнд хангаж, үйлчлүүлэгчдээ аюулгүй, найдвартай, тав тухтай үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өдөр тутмын үйл ажиллагаандаа МУ-ын хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллах бөгөөд агаарын хөлгийн инженерингийн болон техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, техникийн бэлэн байдлыг хангах зорилготой.

 Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын бичиг баримтууд, заавар журам судлах, боловсруулах
  • Агаарын хөлгийн болон эд ангийн техник үйлчилгээний төлөвлөлт, хяналтыг гүйцэтгэх,
  • Сэлбэг материал, багаж тоног төхөөрөмжийн судалгаа хийх
  • Агаарын хөлгийн бүх төрлийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэхэд оролцох
  • Шаардлага гарсан үед ангарын барилга байгууламж, газрын үйлчилгээний автомашин механизм, тоног төхөөрөмжүүд дээр ажиллах, шаардлагатай ажлын байран дээр шилжиж ажиллах
  • Шаардлагатай үед агаарын хөлгийн шугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээнд оролцож, туслах
  • Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Компанийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах, аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдээлэх
  • Компанийн мэдээллийг технологийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, нууцлалыг хадгалах

Ажлын нөхцөл:

  • Хүнд, хортой нөхцөл

 Тавигдах шаардлага:

  • Иргэний нисэхийн дээд сургууль төгссөн
  • AMEL үнэмлэх эзэмшсэн
  • Агаарын хөлгийн болон эд ангийн сургалтад суусан бол давуу тал болно

Ур чадвар:

  • Агаарын хөлгийн системийн мэдлэгтэй
  • Англи хэлний TOEIC-ийн (сонсох-150, унших-190, ярих Level 4) түвшнээс дээш оноо, эсвэл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноогоор баримтжууулах
  • Компьютерийн мэдлэгтэй байх
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Багаар ажиллах, шинийг санаачлах чадвартай байх
  • Асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх
  • Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай шаардлагатай үед илүү цагаар ажиллах

  Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг - 3 хувь
  • www.miat.com цахим хаягаас анкет татан авч бөглөх
  • Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
  • Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, уг ажлын байранд орохыг хүссэн гараар бичсэн өргөдөл
  • Ажлын төлөвлөгөө гаргаж, танилцуулж болно
  • Гэмт хэрэгт холбогдолгүй болох лавлагаа
  • TOEIC онооны хуулбар

Холбоо барих, материал хүлээн авах газар:

 Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Утас: +976 7004 9958

 Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын  09-ний өдрийг дуустал 08:00 – 16:00 цагийн хооронд  материал хүлээн авна.

 Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар

Ажлын байрны нэр: Инженер

 Ажлын байрны зорилго: Агаарын тээврийн үйлчилгээний стандартыг өндөр хэмжээнд хангаж, үйлчлүүлэгчдээ аюулгүй, найдвартай, тав тухтай үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өдөр тутмын үйл ажиллагаандаа МУ-ын хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллах бөгөөд агаарын хөлгийн инженерингийн болон техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, техникийн бэлэн байдлыг хангах зорилготой.

 Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын бичиг баримтууд, заавар журам судлах, боловсруулах
  • Агаарын хөлгийн болон эд ангийн техник үйлчилгээний төлөвлөлт, хяналтыг гүйцэтгэх,
  • Сэлбэг материал, багаж тоног төхөөрөмжийн судалгаа хийх, ханган нийлүүлэх ажлыг гүйцэтгэх,
  • Агаарын хөлгийн бүх төрлийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэхэд оролцох
  • Шаардлага гарсан үед ангарын барилга байгууламж, газрын үйлчилгээний автомашин механизм, тоног төхөөрөмжүүд дээр ажиллах, шаардлагатай ажлын байран дээр шилжиж ажиллах
  • Шаардлагатай үед агаарын хөлгийн шугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээнд оролцож, туслах
  • Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Компанийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах, аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдээлэх
  • Компанийн мэдээллийг технологийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, нууцлалыг хадгалах

Ажлын нөхцөл:

  • Хүнд, хортой нөхцөл

 Тавигдах шаардлага:

  • Иргэний нисэхийн дээд сургууль төгссөн
  • AMEL үнэмлэх эзэмшсэн
  • Агаарын хөлгийн болон эд ангийн сургалтад суусан бол давуу тал болно
  • Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх

Ур чадвар:

  • Агаарын хөлгийн системийн мэдлэгтэй
  • Англи хэлний TOEIC-ийн (сонсох-150, унших-190, ярих Level 4) түвшнээс дээш оноо, эсвэл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноогоор баримтжууулах
  • Компьютерийн мэдлэгтэй байх
  • Харилцааны соёлтой, цаг баримтлах, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Багаар ажиллах, шинийг санаачлах чадвартай байх
  • Асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх
  • Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай шаардлагатай үед илүү цагаар ажиллах

 Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг - 3 хувь
  • www.miat.com цахим хаягаас анкет татан авч бөглөх
  • Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
  • Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, уг ажлын байранд орохыг хүссэн гараар бичсэн өргөдөл
  • Ажлын төлөвлөгөө гаргаж, танилцуулж болно
  • Гэмт хэрэгт холбогдолгүй болох лавлагаа
  • TOEIC онооны хуулбар

Холбоо барих, материал хүлээн авах газар:

 Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Утас: +976 7004 9958

 Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын  09-ний өдрийг дуустал 08:00 – 16:00 цагийн хооронд  материал хүлээн авна. 

 Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний Ерөнхий менерийн харьяа Техник үйлчилгээний хэлтэс

 Ажлын байрны нэр: Механикч

Ажлын байрны зорилго: Агаарын тээврийн үйлдвэрлэлийн стандартыг өндөр хэмжээнд хангаж, үйлчлүүлэгчидээ аюулгүй, найдвартай, тав тухтай үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүднээс, Монгол Улсын хууль тогтоомж, Компанийн хөдөлмөрийн дотоод журмыг удирдлага болгон өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллана.

Агаарын хөлгийн дотор тоноглолын эд ангид техник үйлчилгээ болон их засвар  хийх зорилготой.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Агаарын хөлгийн дотор тоноглолын суудлын бүрээс, хөшиг г.м. зөөлөн эд ангийг заавар журмын дагуу технологийн өндөр түвшинд чанартай хийх, мөн ИТА-уудын хөдөлмөр хамгааллын хувцсыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх
  • Агаарын хөлгийн бүх төрлийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэхэд оролцох
  • Шаардлагатай үед агаарын хөлгийн шугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээнд оролцож, туслах
  • Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Компанийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах, аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдээлэх
  • Компанийн мэдээллийг технологийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, нууцлалыг хадгалах

Ажлын нөхцөл:

  • Хүнд, хортой нөхцөл

 Тавигдах шаардлага:

  • Зөөлөн эдлэлийн технологич болон загвар зохион бүтээгч мэргэжлээр мэргэжлийн сургууль төгссөн
  • Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх

Ур чадвар:

  • Англи хэлний TOEIC-ийн (сонсох-120, унших-150, ярих Level 3)  түвшнээс дээш оноо, эсвэл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноогоор баримтжууулах
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан тохиолдолд гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Компьютерийн мэдлэгтэй байх
  • Харилцааны соёлтой, цаг баримтлах, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Багаар ажиллах, шинийг санаачлах чадвартай байх
  • Асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх
  • Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай шаардлагатай үед илүү цагаар ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг - 3 хувь
  • www.miat.com цахим хаягаас анкет татан авч бөглөх
  • Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
  • Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, уг ажлын байранд орохыг хүссэн гараар бичсэн өргөдөл
  • Ажлын төлөвлөгөө гаргаж, танилцуулж болно
  • Гэмт хэрэгт холбогдолгүй болох лавлагаа
  • TOEIC онооны хуулбар /байгаа бол/

 Холбоо барих, материал хүлээн авах газар:

 Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Утас: +976 7004 9958

 Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын  09-ны өдрийг дуустал 08:00 – 16:00 цагийн хооронд  материал хүлээн авна.

 Ажлын байрны нэр:

  • Бүртгэлийн туслах ажилтан 
  • Бизнес лоунжийн үйлчилгээний ажилтан 
  • Ачаа, шуудангийн диспетчер
  • Талбайн үйлчилгээний ажилтан
  • Засвар үйлчилгээний техникч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

БҮРТГЭЛИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Олон улсын тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн зорчигчдыг явагчдын, хүлээлгийн зааланд чиглүүлэх, агаарын хөлөгт суулгах, нислэгээр ирж буй зорчигчдийг угтан авах зэрэг ажил үүрэг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:
1. Их, дээд сургууль төгссөн;
2. Багаар ажиллах, зохион байгуулах ур чадвартай;
3. Харилцааны өндөр ур чадвартай байх;
4. Хариуцлага хүлээх чадвартай байх;
5. Ажлын ачаалал даах чадвартай байх;
6. Компьютерийн хэрэглээний програмд ажиллах чадвартай;
7. Хувийн зохион байгуулалт сайтай;
8. Англи хэлний ярианы болон бичгийн дунд шатны мэдлэгтэй байх;
9. Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;

БИЗНЕС ЛОУНЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Бизнес лоунжаар үйлчлүүлж буй зорчигчдод соёлч боловсон, түргэн шуурхай үйлчлэх, зорчигчдыг үдэн гаргах, угтан авах

Тавигдах шаардлага:
1. Их дээд сургууль төгссөн эсхүл мэргэжлийн боловсрол эзэмшсэн;
2. Багаар ажиллах, зохион байгуулах ур чадвартай;
3. Харилцааны өндөр ур чадвартай байх;
4. Хариуцлага хүлээх чадвартай байх;
5. Ажлын ачаалал даах чадвартай байх;
6. Компьютерийн хэрэглээний програмд ажиллах чадвартай;
7. Хувийн зохион байгуулалт сайтай;
8. Англи хэлний ярианы болон бичгийн дунд шатны мэдлэгтэй байх;

ТАЛБАЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Олон улс, орон нутгийн тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн талбайн үйлчилгээг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний зааврын дагуу үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих,

Тавигдах шаардлага:
1. Их дээд сургууль төгссөн;
2. Багаар ажиллах, зохион байгуулах ур чадвартай;
3. Харилцааны өндөр ур чадвартай байх;
4. Хариуцлага хүлээх чадвартай
5. Ажлын ачаалал даах чадвартай байх;
6. Компьютерийн хэрэглээний програмд ажиллах чадвартай;
7. Хувийн зохион байгуулалт сайтай;
8. Англи хэлний ярианы болон бичгийн дунд шатны мэдлэгтэй байх;
9. Газрын үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

АЧАА, ШУУДАН ТЭЭВРИЙН ДИСПЕТЧЕР

Олон улс, орон нутгийн тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн ачаа, шуудан тээврийн үйлчилгээг үзүүлэх, ачаа шуудангийн тээвэрлэлт, хадгалалтын үйл ажиллагаанд хяналт тавих,

Тавигдах шаардлага:
1. Их дээд сургууль төгссөн  
2. Багаар ажиллах, зохион байгуулах ур чадвартай;
3. Харилцааны өндөр ур чадвартай байх;
4. Хариуцлага хүлээх чадвартай
5. Ажлын ачаалал даах чадвартай байх;
6. Компьютерийн хэрэглээний програмд ажиллах чадвартай;
7. Хувийн зохион байгуулалт сайтай;
8. Англи хэлний ярианы болон бичгийн дунд шатны мэдлэгтэй байх;
9. Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧ

Агаарын хөлгийн газрын үйлчилгээний автомашин, тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг хангах, техникийн үйлчилгээ, техникийн засварыг чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх; 

Тавигдах шаардлага:
1. Автын механик болон инженерийн чиглэлээр бакалавар болон түүнээс дээш зэрэглэлтэй.
2. Техникийн засвар үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
3. Жолооны B,C  ангилалтай байх;
4. Багаар ажиллах, удирдах ур чадвартай;
5. Харилцааны өндөр ур чадвартай байх;
6. Хариуцлага хүлээх чадвартай
7. Ажлын ачаалал даах чадвартай байх; 
8. Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх;
9. Газрын үйлчилгээний автомашин,  тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээгээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Анкет ЭНД ДАРЖ татаж авна уу.
  • Боловсролын дипломын хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  • Гадаад хэлний мэдлэгийг бататгах баримт материалууд

Материал хүлээн авах: 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг /Даваа-Баасан 09:00-16:00 цаг/ хүртэл МИАТ ТӨХК-ийн төв байр 100 тоот өрөөнд хүлээн авна. Анкетын шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдоно.

Нэгдүгээр шатанд анкетны шалгаруулалт хийх тул та бүхэн өөрийн давуу тал, ур чадварыг өргөдөлдөө тусгаж, ур чадварыг тань бататгах баримт материалыг хавсарган ирүүлнэ үү.

Харилцах утас: 70049998

Байгууллагын байршил:  Хан-Уул дүүрэг, 21-р хороо, МИАТ ТӨХК төв байр

 Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомж, заавар журам стандартын дагуу хөтлөн явуулах, холбогдох хууль дүрэм, тушаал шийдвэрүүдийг удирдлага болгон ажиллана

 Тавигдах ерөнхий шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Татвар болон Санхүүгийн тайланг цаг тухайд гаргаж удирдлагад тайлагнах
  • НББ-г стандартын дагуу үр ашигтай хөтлөн явуулах чадвартай
  • Татварын мэргэшсэн зөвлөх эрхтэй
  • Санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх                 
  • Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

 Бүрдүүлэх материал:

 Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх; (https://www.miat.com/pagecontent.php?pageId=149&lang=mn линкээр орж татан авах)

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан тохиолдолд гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь;

 Материал хүлээн авах: 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08:00 цагаас          1 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагийн хооронд МИАТ ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна. Харилцах утас: 70049958

 Байгууллагын байршил: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, МИАТ ТӨХК төв байр

 Ажиллах нэгж: Нислэг үйлдвэрлэл зохицуулалт, инженерингийн хэлтэс

 Ажлынбайрнынэр: Нислэг зохицуулалт, хяналтын ажилтан - 4

 Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 МИАТ ТӨХК-ийн нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн хэлтэс нэгжүүдийн уялдаа, зохион байгуулалтыг хариуцан, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, аюулгүй ажиллагааг чанарын өндөр түвшинд хангуулах.

 Боловсрол, мэргэжил:

Дээд, Иргэний нисэхийн чиглэлээр, эсвэл математик, шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн, эсвэл англи хэлээс гадна нэмэлт гадаад хэл эзэмшсэн бол давуу талтай;

 Ажлын туршлага:

Ажлын туршлага шаардахгүй боловч агаарын тээврийн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 Тавигдах шаардлага:

      21 нас хүрсэн

      Англи хэлний TOEIC шалгалтын 700-аас багагүй оноо, эсвэл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноогоор баримтжуулах;

      Математик сэтгэлгээ сайтай байх;

      Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;

      Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх;

      Өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх.

 Бүрдүүлэх материал(Цаасаар бүрдүүлэх тохиолдолд):

      Төрийн албан хаагчийн анкет;

      Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;

      Англи хэлний онооны хуудас;

      Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

      Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл; /гараар бичсэн/

 Материал хүлээн авах:

 Бүрдүүлсэн материалыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16.30 цаг хүртэл “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/ хүлээн авна.

 Эсвэл доорх линкээр орж бүртгүүлэн бүрдүүлэх материалыг хавсралтаар оруулж болно.

 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSch-sJmpVWD7MhFrHlOv-tInb7D9tHsapmwQgw8i8JmtV8-Aw/viewform?usp=sf_link

 Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;

Харилцах утас: 70049952 (Даваа-Баасан, 08:00-16:00) 

 Гүйцэтгэх үндсэн үүрэг: Програм хангамжийн систем хөгжүүлэх

 Боловсрол: Дээд

 Ажлын байрны нэрПрограм зохиогч инженер

 Ажил горилогчдод тавигдах ерөнхий шаардлага:

 Мэдээллийн технологи болон компьютерийн ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

  • Програмчлалын PHP, C#, Javascript хэлийг эзэмшсэн байх
  • Oracle, PostgreSQL, MySQL, Microsoft SQL Server өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах, бие даан суралцах чадвартай
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх
  • Vue.JS фрэмворк дээр ажиллаж байсан, зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

 Бүрдүүлэх материал:

 www.miat.com цахим хаягнаас анкет татан авч бөглөх

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Боловсролын дипломын хуулбар
  • Гэмт хэрэгт холбогдолгүй болох лавлагаа

  Холбоо барих, материал хүлээн авах газар:

  Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

  • Утас: +976 7004 9958
    • Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг дуустал 08:00 – 16:00 цагийн хооронд материал хүлээн авна.  

  “Нислэгийн үеийн үзвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” ажлын байрны сонгон шалгаруулалт

 Үндсэн үүрэг:

  • Хэрэглэгчийн судалгаа, эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээний гүйцэтгэлийг үнэлэх, хянах;
  • Агаарын хөлгийн энтертайнмент систем дэхь кино, контент, тв, дуу хөгжим, тоглоом, нислэгийн үеийн сэтгүүлийн агуулгыг төлөвлөх, сонгох, эх үүсвэрийг тодорхойлох, контент байршуулах, хэрэглэгчид хүрэх эцсийн цэг хүртэл үйл явцыг хянах, оролцох;
  • Бүтээл ашиглах, түгээх эрхийн гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, гэрээний нөхцөл шаардлагыг боловсруулах;
  • Контент ханган нийлүүлэгчийн гэрээ, хамтын ажиллагаанд дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчийн талаарх харьцуулсан судалгаа хийх;
  • Үзвэр үйлчилгээний бодлого, төлөвлөлт, нэвтрүүлэх боломжтой шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, салбарын жишиг үзүүлэлт, хөгжүүлэлтийн талаар судалгаа хийх, санал боловсруулах;
  • Нислэгийн үеийн үзвэр үйлчилгээ, сэтгүүлтэй холбогдох дотоод, гадаад түншүүдтэй нягт хамтран ажиллах;
  • Эрхэлсэн ажлын хүрээнд компанийн дотоод нэгжүүдтэй харилцан уялдаатай ажиллах;

Тавигдах шаардлага:

Хандлага / Ур чадвар:

  • Англи болон Монгол хэлний харилцааны өндөр ур чадвартай, зөв бичих дүрмийн мэдлэг сайтай байх.
  • Асуудлыг шийдвэрлэх аналитик ур чадвар - бизнесийн асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдлийг санал болгох чадвартай;
  • Уламжлалт медиа, кино контент, стриминг платформ болон удахгүй гарах чиг хандлага, зохиогчийн эрх, хэвлэл мэдээллийн талаар мэдлэг, туршлага сайтай байх;
  • Цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Баримт бичиг боловсруулах, илтгэл танилцуулга хийх,
  • Зөв хандлага, бүтээлч сэтгэлгээтэй, бие даан болон багаар ажиллах чадвартай байх;
  • Үйлчилгээний чиг хандлага, өөрчлөлтийг судалж шинийг эрэлхийлэн ажиллах, үйлчилгээний ажилтнуудад сургалт орох, заавар зөвлөгөө өгөх чадвартай байх;
  • Мэдлэг туршлагаа багийн гишүүдтэйгээ хуваалцах, бусдаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх болон ажлын байрны ур чадвараа тасралтгүй сайжруулах эрмэлзэлтэй;

 Боловсрол / Дадлага туршлага

  • Харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Харилцагч үйлчилгээний чиглэлээр мэргэшиж сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;

 Бүрдүүлэх материал (Цаасаар бүрдүүлэн хүргүүлэх тохиолдолд):

  • "МИАТ" Компаний ажилтны анкет:; / доорх линкээр орж анкет татаж авна уу.)

https://www.miat.com/pagecontent.php?pageId=149&lang=mn

  • Англи хэл дээрх CV,
  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  • Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагааа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл; /гараар бичсэн/

 Материал хүлээн авах:

Бүрдүүлсэн материалыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16.30 цаг дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/ хүлээн авна.

 Эсвэл холбогдох материалаа hr@miat.com хаягаар илгээнэ үү.

Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;

Харилцах утас: 70049952 (Даваа-Баасан, 08:00-16:00 

Байгууллагын нэр:  МИАТ ТӨХК

Ажлын байрны нэр: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР /ТҮР ОРОН ТОО/

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Програм хангамжийн систем хөгжүүлэх

Боловсрол: Дээд

Мэргэжил: Програм зохиогч инженер

Ажил горилогчдод тавигдах ерөнхий шаардлага:

  • Компьютерийн ухааны чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Программчлалын C#, Python, Javascript хэлийг эзэмшсэн байх.
  • Flutter SDK, .NET, Django, React, Nodejs, Angular framework-үүдийн аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно
  • Мэдээллийн сан удирдах програм хангамжийн зохих түвшний ойлголттой байх
  • Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, ажилдаа идэвхи санаачлагатай байх
  • Нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай
  • Цаг баримталдаг, хариуцлагатай байх
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай
  • Ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • www.miat.com цахим хаягнаас анкет татан авч бөглөх
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Боловсролын дипломын хуулбар
  • Гэмт хэрэгт холбогдолгүй болох лавлагаа

 Холбоо барих, материал хүлээн авах газар:

 Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Утас: +976 7004 9958

Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 9 дүгээр сарын 21-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал 08:00 – 16:00 цагийн хооронд материал хүлээн авна.

“МИАТ” ТӨХК-Д 2024 ОНЫ НИСЛЭГИЙН ХУГАЦААНД ТҮР АЖИЛЛАХ БҮХЭЭГИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

 Ажлын байрны нэр: БҮХЭЭГИЙН АЖИЛТАН

 Гүйцэтгэх үндсэн үүрэг: Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны заавар, стандарт, Нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, Агаарын хөлгийн бүхээгт зорчигчдод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, онцгой тохиолдлын үед зорчигчдыг авран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээнэ.

 ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Англи хэлний мэдлэг: Англи хэлний TOEIC-ийн 500 оноо болон түүнээс дээш байх
- Хоёрдогч хэл: Орос, Герман, Хятад, Солонгос, Япон хэлний аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно. (яриа болон бичгийн чадвартай)
- Нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай
- Цаг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай байх, хувийн зохион байгуулалт сайтай
- Ачаалал даах чадвартай

 Биеийн өндөр:

- Эр: 175-185 см
- Эм: 165-175 см

 Нас :

- Эрэгтэй, эмэгтэй: 21-28
(Жич: Бүхээгийн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно.)

 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

- Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com вебсайтаас татаж авах)
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар
- Англи хэлний TOEIC 500 (шалгалтын хуудас эх хувиар)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
- 9*12 хэмжээтэй бүтэн биеэр авахуулсан зураг 1 хувь, (Ажил хэрэгч хувцастай,засваргүй, сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг)
- Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд өгөх ба шинжилгээ өгөхдөө бичиг баримттайгаа очих/

 Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ажлын ярилцлагад дуудах болно.

 Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2023 оны 09-р сарын 18-ны өдрөөс 2023 оны 10-р сарын 02-ны өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

 Материалыг хүлээн авах хаяг:

Байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7004-9958

НИСЛЭГИЙН СТАНДАРТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН  /1 хүн/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

-       Стандартын хэлтсийн өдөр тутмын ажил

Тавигдах шаардлага:

-       Их дээд сургууль төгссөн / Нисэхийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно/

-       Анги хэлний ярианы болон бичгийн ахисан шатны мэдлэгтэй байх.

-       Багаар ажиллах, зохион байгуулах ур чадвартай байх.

-       Харилцааны өндөр ур чадвартай байх

-       Хариуцлага хүлээх чадвартай байх

-       Ажлын ачаалал даах чадвартай байх

-       Хувийн зохион байгуулалт сайтай байх

-       Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.

-       Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх

-       Компьютерын хэрэглээний программ ашиглаж ажиллах чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

-       МИАТ ТӨХК-ийн анкет

-       Цээж зураг 4 хувь

-       Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

-       Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт

Холбоо барих, материал хүлээн авах хугацаа

-       Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо “МИАТ” ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Утас: 976-7004 9958

2023 оны 8-р сарын 23-ны өдрөөс эхлэн 2023 оны8-р сарын 30-ны өдрийг дуустал 08:00-16:00цагийн хооронд материал хүлээн авна

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК

Ажлын байрны нэр: Инженер, Техникч

Ажлын байрны зорилго: Агаарын тээврийн үйлчилгээний стандартыг өндөр хэмжээнд хангаж, үйлчлүүлэгчдээ аюулгүй, найдвартай, тав тухтай үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өдөр тутмын үйл ажиллагаандаа МУ-ын хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллах бөгөөд агаарын хөлгийн инженерингийн болон техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, техникийн бэлэн байдлыг хангах зорилготой.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын бичиг баримтууд, заавар журам судлах, боловсруулах
  • Агаарын хөлгийн болон эд ангийн техник үйлчилгээний төлөвлөлт, хяналтыг гүйцэтгэх,
  • Сэлбэг материал, багаж тоног төхөөрөмжийн судалгаа хийх, ханган нийлүүлэх ажлыг гүйцэтгэх,
  • Агаарын хөлгийн бүх төрлийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэхэд оролцох
  • Шаардлага гарсан үед ангарын барилга байгууламж, газрын үйлчилгээний автомашин механизм, тоног төхөөрөмжүүд дээр ажиллах, шаардлагатай ажлын байран дээр шилжиж ажиллах
  • Шаардлагатай үед агаарын хөлгийн шугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээнд оролцож, туслах
  • Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх
  • Компанийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах, аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдээллэх
  • Компанийн мэдээллийг технологийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, нууцлалыг хадгалах

Ажлын нөхцөл:

  • Хүнд, хортой нөхцөл

 Тавигдах шаардлага:

  • Иргэний нисэхийн дунд болон дээд боловсролтой
  • Техникийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
  • AMEL үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Агаарын хөлгийн болон эд ангийн сургалтанд суусан бол давуу тал болно

Ур чадвар:

  • Агаарын хөлгийн системийн мэдлэгтэй
  • Англи хэлний TOEIC-ийн Level тогтоосон байх
  • Компьютерийн мэдлэгтэй байх
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Багаар ажиллах, шинийг санаачлах чадвартай байх
  • Асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх
  • Хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай байх

 Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг - 3 хувь
  • www.miat.com цахим хаягнаас анкет татан авч бөглөх
  • Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
  • Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, уг ажлын байранд орохыг хүссэн гараар бичсэн өргөдөл
  • Ажлын төлөвлөгөө гаргаж, танилцуулж болно
  • Гэмт хэрэгт холбогдолгүй болох лавлагаа
  • TOEIC онооны хуулбар

 Холбоо барих, материал хүлээн авах газар:

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Утас: +976 7004 9958

Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 08:00 – 16:00 цагийн хооронд материал хүлээн авна.

Ажлын байрны нэр: Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн /түр орон тоон дээр/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:Агаарын тээврийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг дотоодын болон олон улсын авиа компаниудын стандарттай нийцүүлэн хамтран ажиллах, компанийн гадаад хамтын ажиллагааг дипломат хэм хэмжээг баримтлан өргөжүүлэн хөгжүүлэх, компанийн нийт ажилтан албан хаагчдын гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, гадаад харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. /Гадаад улсад мэргэжил дээшлүүлсэн бол давуу тал болох/
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх /Агаарын тээврийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх /аль нэг гадаад хэл давхар эзэмшсэн бол давуу тал болох/
  • Зөв хандлага, бүтээлч сэтгэлгээтэй, бие даан болон багаар ажиллах чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх /www.miat.com хаягнаас татаж авах/
  • Боловсролын дипломын хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  • Материал хүлээн авах: 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийн 16:30 цагийн хооронд МИАТ ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна

Байгууллагын байршил: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, МИАТ ТӨХК төв байр

МИАТ ТӨХК-ийн Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн харъяа Газрын үйл ажиллагааны хэлтэс, Зорчигч үйчилгээний хэлтэст улирлын чанартай түр ажлын байранд ажиллах ажилтан авч ажиллуулах зар

Ажлын байрны нэр:

  • Бүртгэгч диспетчер
  • Бүртгэлийн туслах ажилтан  
  • Ачигч
  • Ачаа, шуудангийн диспетчер
  • Талбайн үйлчилгээний ажилтан
  • Засвар үйлчилгээний ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

БҮРТГЭГЧ ДИСПЕТЧЕР

Олон улсын тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн зорчигч үйлчилгээг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний зааврын дагуу үзүүлэх, явах зорчигчдын бичиг баримт, пасспорт, виз, билетийг үндэслэн, тээшийг дүрэм журмын дагуу хүлээн авч бүртгэх, зорчигчдыг үдэн гаргах, нислэгээр ирж буй зорчигчдыг угтан авах зэрэг ажил үүрэг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  1. Их дээд сургууль төгссөн
  2. Багаар ажиллах, зохион байгуулах ур чадвартай
  3. Харилцааны өндөр ур чадвартай байх
  4. Хариуцлага хүлээх чадвартай байх
  5. Ажлын ачаалал даах чадвартай байх
  6. Компьютерийн хэрэглээний програмд ажиллах чадвартай
  7. Хувийн зохион байгуулалт сайтай
  8. Англи хэлний ярианы болон бичгийн дунд шатны мэдлэгтэй байх
  9. Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно

БҮРТГЭЛИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Олон улсын тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн зорчигч үйлчилгээг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний зааврын дагуу үзүүлэх, зорчигчдыг явагчдын, хүлээлгийн зааланд чиглүүлэх, агаарын хөлөгт суулгах, нислэгээр ирж буй зорчигчдийг угтан авах зэрэг ажил үүрэг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  1. 18 нас хүрсэн

АЧИГЧ

Олон улсын тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн зорчигчдийн тээшний үйлчилгээг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний зааврын дагуу үзүүлэх, зорчигчийн тээшийг контейнер болон агаарын хөлөгт ачих ба агаарын хөлгөөс зорчигчийн тээшийг гэмтээлгүй, технологийн дагуу ачиж буулгаж зорчигчдод хүлээлгэн өгөх зэрэг ажил үүрэг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  1. 18 нас хүрсэн.
  2. Багаар ажиллах чадвартай
  3. Харилцааны ур чадвартай байх
  4. Хариуцлага хүлээх чадвартай байх
  5. Ажлын ачаалал даах чадвартай байх
  6. Хувийн зохион байгуулалт сайтай
  7. Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.

ТАЛБАЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Олон улсын тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн талбайн үйлчилгээг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний зааврын дагуу үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих,

Тавигдах шаардлага:

  1. Их дээд сургууль төгссөн
  2. Багаар ажиллах, зохион байгуулах ур чадвартай
  3. Харилцааны өндөр ур чадвартай байх
  4. Хариуцлага хүлээх чадвартай байх
  5. Ажлын ачаалал даах чадвартай байх
  6. Компьютерийн хэрэглээний програмд ажиллах чадвартай
  7. Хувийн зохион байгуулалт сайтай
  8. Англи хэлний ярианы болон бичгийн дунд шатны мэдлэгтэй байх
  9. Газрын үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

АЧАА, ШУУДАН ТЭЭВРИЙН ДИСПЕТЧЕР

Олон улсын тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн ачаа, шуудан тээврийн үйлчилгээг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний зааврын дагуу үзүүлэх, ачаа шуудангийн тээвэрлэлт, хадгалалтын үйл ажиллагаанд хяналт тавих,

Тавигдах шаардлага:

  1. Их дээд сургууль төгссөн;
  2. Багаар ажиллах, зохион байгуулах ур чадвартай
  3. Харилцааны өндөр ур чадвартай байх
  4. Хариуцлага хүлээх чадвартай байх
  5. Ажлын ачаалал даах чадвартай байх
  6. Компьютерийн хэрэглээний програмд ажиллах чадвартай
  7. Хувийн зохион байгуулалт сайтай
  8. Англи хэлний ярианы болон бичгийн дунд шатны мэдлэгтэй байх
  9. Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Агаарын хөлгийн газрын үйлчилгээний автомашин, техник, тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг хангах, техникийн үйлчилгээ, техникийн засварыг чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж гүйцэтгэх, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээ үзүүлэх; 

Тавигдах шаардлага:

  1. Автын механик болон инженерийн чиглэлээр бакалавар болон түүнээс дээш зэрэглэлтэй. Техникийн засвар үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
  2. Жолооны B,C  ангилалтай байх
  3. Багаар ажиллах, удирдах ур чадвартай
  4. Харилцааны өндөр ур чадвартай байх
  5. Хариуцлага хүлээх чадвартай байх
  6. Ажлын ачаалал даах чадвартай байх
  7. Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх
  8. Газрын үйлчилгээний автомашин, техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээгээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Анкет / https://www.miat.com/-с татаж авна уу.
  • Боловсролын дипломын хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/

Материал хүлээн авах: 2023 оны 07 дугаар сарын 25-27-ны өдрийн 09:00-16:00 цаг хүртэл МИАТ ТӨХК-ийн төв байр 100 тоот өрөөнд хүлээн авна. Анкетын шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдоно.

Анкетны шалгаруулалт хийх тул та бүхэн өөрийн давуу тал, ур чадварыг өргөдөлдөө тусгаж, ур чадварыг тань бататгах баримт материалыг хавсарган ирүүлнэ үү.

Харилцах утас: 70049998

Байгууллагын байршил:  Хан-Уул дүүрэг, 21-р хороо, МИАТ ТӨХК төв байр.

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: МАРКЕТИНГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Компанийн үйл ажиллагаа болон брэндүүдийг олон улсад болон дотоодод сурталчлан таниулах,
  2. Брэндийн нэр хүндийг сахин хамгаалах болон өсгөх аливаа компанит ажлыг зохион байгуулах,
  3. Маркетингийн статистик шинжилгээ, ажиглалтын судалгаа хийх, үр дүнг тайлагнах
  4. Зах зээлийг идэвхжүүлэх, компанийн урамшууллын хөтөлбөрийг хөгжүүлэлтийн үйл ажиллагааг хариуцах, зохион байгуулах
  5. Дотоодын болон гадаадын компаниуд, хувь хүмүүстэй маркетингийн чиглэлээр хамтран ажиллах процессийн зохион байгуулалтыг хангаж ажиллах,
  6. Сар бүрийн төлөвлөгөөт компанит ажлын хэрэгжүүлэлтийг зохион байгуулах.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Маркетинг, Бизнесийн удирдлага, Иргэний нисэхийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Маркетинг, бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (B2-C1). Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудыг өгсөн бол давуу тал болно. (IELTS, TOEFL гэх мэт)
  • Adobe Photoshop, Premeire Pro, Illustrator зэрэг программ дээр ажилладаг бол давуу тал болно.
  • Оффисийн зориулалттай программууд дээр саадгүй ажилладаг байх
  • Нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай;
  • Цаг баримтладаг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх; (https://www.miat.com/download/miat-anket.pdf линкээр орж татан авах)
  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан тохиолдолд гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 3 хувь;
  • Англи хэлний оноотой тохиолдолд үнэлгээг илтгэх хуудас

Жич: Зөвхөн анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчийг ажлын ярилцлагад дуудах болно.

Материал хүлээн авах:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт Ухаа – 45, МИАТ ТӨХК-ийн төв байр. Материалыг 2023.06.30 өдрийн 15:00 цаг хүртэл авна.

Холбоо барих утас: 7004-9935

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж market@miat.com хаягаар илгээнэ үү.

Газрын үйл ажиллагааны хэлтэс, Зорчигч үйчилгээний хэлтэст улирлын чанартай түр ажлын байранд ажиллах ажилтан сонгон шалгаруулалт

Ажлын байрны нэр:

  • Бүртгэлийн туслах ажилтан  
  • Ачаа, шуудангийн диспетчер
  • Талбайн үйлчилгээний ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

БҮРТГЭЛИЙН ТУСЛАХ АЖИЛТАН 

Олон улсын тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн зорчигч үйлчилгээг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний зааврын дагуу үзүүлэх, зорчигчдыг явагчдын, хүлээлгийн зааланд чиглүүлэх, агаарын хөлөгт суулгах, нислэгээр ирж буй зорчигчдийг угтан авах зэрэг ажил үүрэг гүйцэтгэх

ТАЛБАЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Олон улсын тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн талбайн үйлчилгээг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний зааврын дагуу үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих,

АЧАА, ШУУДАН ТЭЭВРИЙН ДИСПЕТЧЕР

Олон улсын тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн ачаа, шуудан тээврийн үйлчилгээг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний зааврын дагуу үзүүлэх, ачаа шуудангийн тээвэрлэлт, хадгалалтын үйл ажиллагаанд хяналт тавих,

Мэргэжил, Боловсрол: Дээд, Иргэний нисэхийн үндсэн мэргэжилтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага: 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай.

Тусгай шаардлага: Агаарын тээврийн компанид ажиллаж байсан бол давуу тал болно.

Чадвар:

  • Англи хэл, компьютерийн мэдлэгтэй, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай байх;
  • TOEIC-ийн 600 оноог хангасан байна.

Ажил горилогчдод тавигдах ерөнхий шаардлага:

  • 21 нас хүрсэн;
  • Хянуур нямбай, анхаарал сэрэмжтэй;
  • Цаг баримтлал сайн, идэвх санаачилгатай;
  • Ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргахгүй байх;
  • Англи болон Монгол хэлээр унших, ярих, ойлгох чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.
  • Талбайн үйлчилгээний ажилтан – Жолооны В,С,Д, Е ангилалтай, мэргэшсэн жолооч бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Анкет / https://www.miat.com/pagecontent.php?pageId=149&lang=mn/ энд дар татан авна уу.
  • Боловсролын дипломын хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/.

Материал хүлээн авах: 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16:00 цаг хүртэл МИАТ ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1-р шатны /анкетын/ шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож, 2-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.

ЭСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ БҮРТГҮҮЛЭН БҮРТГҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ ХАВСРАЛТААР ОРУУЛНА УУ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeWs-jnBxi1gTUlLWrcC55ca3gB4QPWS8rX6RYOd6SARAFuHg/viewform?usp=sf_link

Сонгон шалгаруулалт явагдах хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ний өдрийг дуустал явагдана.

Харилцах утас: 70049998 (Даваа-Баасан 09:00-16:00 цаг)

Байгууллагын байршил:  Хан-Уул дүүрэг, 21-р хороо, МИАТ ТӨХК төв байр.

МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэг, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо - 3

Ерөнхий шаардлага:

1. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаас гадна  Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын 3.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангасан байх. Үүнд:

а. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

б. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;

в. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

г. Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиплагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;

д. Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

е. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал "томоохон харилцагч" гаж үзнэ);

ё. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй ногдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;

ж. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

з. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;

к. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.

2. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

Тусгай шаардлага

1. Эдийн засаг, Санхүү, Нягтлан бодох, Маркетинг, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлал, Эрх зүй, Иргэний агаарын тээврийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

2. Сүүлийн 5 жилийн хугацаанд “МИАТ” ТӨХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй /энэ шаардлага одоо ажиллаж буй ТУЗ-ийн Хараат бус гишүүдэд хамаарахгүй/*, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;

3. а. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бол Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл татварын мэргэшсэн зөвлөх, эсхүл аудитын чиглэлээр  ажиллаж байсан бол;

б. Маркетинг, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэй бол тухайн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хуулийн этгээд, байгууллагад ажиллаж байсан, эсхүл томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байсан бол;

в. Эрх зүйч мэргэжилтэй бол хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй, бизнесийн эрх зүй, компани, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бол;

г. Иргэний агаарын тээврийн чиглэлээр мэргэжилтэй бол Иргэний агаарын тээврийн  үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажиллаж байсан, удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай бол;

д. Нэр дэвшигч нь компанийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол тус тус давуу тал болно.

Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;
  3. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;
  4. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
  5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
  6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/

Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Буянт-Ухаа, “МИАТ”ТӨХК-ийн Төв байр, 105в тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Даваадорж Утас:7004-9958

Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:

2023 оны 4  дүгээр сарын 25-ны өдрийн 12.00 цагийг дуустал хүлээж авна.

Анхаарах зүйлс:

  1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
  3. Ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
  5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
  6. “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
  7. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

                        “МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Ажиллах нэгж: Нислэг үйлдвэрлэл зохицуулалт, инженерингийн хэлтэс

Ажлын байрны нэр:  Нислэг зохицуулалт, хяналтын ажилтны түр орон тооны 3 ажлын байранд

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

МИАТ ТӨХК-ийн нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн хэлтэс нэгжүүдийн уялдаа, зохион байгуулалтыг хариуцан, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, аюулгүй ажиллагааг чанарын өндөр түвшинд хангуулах.

Боловсрол, мэргэжил:

Дээд, Иргэний нисэхийн чиглэлээр, эсвэл математик, шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн эсвэл англи хэлнээс гадна нэмэлт гадаад хэл эзэмшсан бол давуу талтай.

Ажлын туршлага:

Ажлын туршлага шаардахгүй боловч агаарын тээврийн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Тавигдах шаардлага:

  • 21 нас хүрсэн
  • Англи хэлний TOEIC шалгалтын 700-аас багагүй оноо, эсвэл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноогоор баримтжуулах
  • Математик сэтгэлгээ сайтай байх
  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргахгүй байх
  • Өсөн дэвжих, өөрийг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын дипломын хуулбар
  • Англи хэлний онооны хуудас
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Өөрийн мэдлэг, урчадвар, туршлагааа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараарбичсэн байх/

Материал хүлээн авах:

Бүрдүүлсэн материалыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16.30 цаг дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/ хүлээн авна.

Эсвэл доорх линкээр орж бүртгүүлэн бүрдүүлэх материалыг хавсралтаар оруулж болно.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSch-sJmpVWD7MhFrHlOv-tInb7D9tHsapmwQgw8i8JmtV8-Aw/viewform?usp=sf_link

Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;

Харилцах утас: 70049952 (Даваа-Баасан, 08:00-16:00)

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: СУУДАЛ ЗАХИАЛАГЧ- БИЛЕТ БИЧИГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Мэдээлэл лавлагааний тасгийн Суудал захиалагч-билет бичигч нь үйлчлүүлэгчдэд утсаар болон цахим шуудангаар МИАТ ТӨХК-ний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл өгөх, нислэгийн тийз борлуулах, байнгын үйлчлүүлэгчийн урамшууллын хөтөлбөр BSM-г сурталчлах, гишүүн элсүүлэх үүрэг хүлээнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Англи хэлний мэдлэгтэй байх;
  • Хоёрдогч хэл: Орос, Герман, Хятад, Солонгос, Япон хэлний аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно;
  • Санхүүгийн болон компьютерийн анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай;
  • Цаг баримтладаг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Q  Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх; (www.miat.com цахим хуудаснаас татан авах)

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 3 хувь;
  • Хар тамхи мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу, Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төвийн үзлэгийн маягтыг бөглүүлсэн байх;

Жич: Зөвхөн анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчийг ажлын ярилцлагад дуудах болно.

Материал хүлээн авах: УБ хот, Чингэлтэй дүүрэг 5-р хороо, M PLAZA 13 давхар 1301 тоот “MIAT CALL CENTER”-т 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авна.

Холбоо барих утас: 11328-268

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Ажлын байрны нэр: ЗОРЧИГЧИЙН БАРАА МАТЕРИАЛ ХАРИУЦСАН НЯРАВ-ДИСПЕТЧЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомж, заавар журам стандартын дагуу үйлдвэрлэлд шаардлагатай бараа материал, хангамжийн зүйлсийн хадгалалтад хяналт тавих, хамгаалах, эмх цэгцтэй байлгах, хүлээн авах, олгох.
Тавигдах ерөнхий шаардлага:
• Санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
• Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан
• Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй
• Ажлын ачаалал даах чадвартай
• Багаар болон бие даан ажиллах чадвартай
• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
• Компьютерийн хэрэглээний программ дээр ажилладаг байх
• Санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай
Бүрдүүлэх материал:
• Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх
((https://www.miat.com/download/miat-anket.pdf –линкээр орж татан авах)
• Иргэний үнэмлэхний хуулбар;
• Цээж зураг;
• Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах: 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас 2 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагийн хооронд МИАТ ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна.
Харилцах утас: 70049958
Байгууллагын байршил: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, МИАТ ТӨХК төв байр
Ажлын байрны нэр: ИНЖЕНЕР
Ажлын байрны зорилго: Агаарын тээврийн үйлчилгээний стандартыг өндөр хэмжээнд хангаж, үйлчлүүлэгчдээ аюулгүй, найдвартай, тав тухтай үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өдөр тутмын үйл ажиллагаандаа МУ-ын хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллах бөгөөд агаарын хөлгийн инженерингийн болон техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, техникийн бэлэн байдлыг хангах зорилготой.
ℹ️ Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын бичиг баримтууд, заавар журам судлах, боловсруулах
• Агаарын хөлгийн болон эд ангийн техник үйлчилгээний төлөвлөлт, хяналтыг гүйцэтгэх,
• Сэлбэг материал, багаж тоног төхөөрөмжийн судалгаа хийх, ханган нийлүүлэх ажлыг гүйцэтгэх,
• Агаарын хөлгийн бүх төрлийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэхэд оролцох
• Шаардлага гарсан үед ангарын барилга байгууламж, газрын үйлчилгээний автомашин механизм, тоног төхөөрөмжүүд дээр ажиллах, шаардлагатай ажлын байран дээр шилжиж ажиллах
• Шаардлагатай үед агаарын хөлгийн шугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээнд оролцож, туслах
• Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх
• Компанийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах, аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдээллэх
• Компанийн мэдээллийг технологийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, нууцлалыг хадгалах
ℹ️ Ажлын нөхцөл:
• Хүнд, хортой нөхцөл
ℹ️ Тавигдах шаардлага:
• Дээд боловсролтой
• Техникийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
• AMEL үнэмлэхтэй бол давуу тал болно
• Агаарын хөлгийн болон эд ангийн сургалтанд суусан бол давуу тал болно
ℹ️ Ур чадвар:
• Агаарын хөлгийн системийн мэдлэгтэй
• Англи хэлний TOEIC-ийн Level 4 түвшнээс дээш бол давуу тал болно
(сонсох-150, унших-190, ярих-80 оноо)
• Компьютерийн мэдлэгтэй байх
• Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
• Багаар ажиллах, шинийг санаачлах чадвартай байх
• Асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх
• Хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай байх
ℹ️ Бүрдүүлэх материал:
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Цээж зураг - 3 хувь
www.miat.com цахим хаягнаас анкет татаж, үнэн зөв бөглөх
• Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
• Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, уг ажлын байранд орохыг хүссэн гараар бичсэн өргөдөл, CV
• Гэмт хэрэгт холбогдолгүй болох лавлагаа
• TOEIC онооны хуулбар /Байгаа бол/
ℹ️ Холбоо барих, материал хүлээн авах газар:
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс
Утас: +976 7004 9958
Цахим шуудан: HR@miat.com
ℹ️ Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд 08:00 – 16:00 цагийн хооронд материал хүлээн авна.

 Ажлын байрны нэр:БҮХЭЭГИЙН АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны заавар, стандарт, Нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, Агаарын хөлгийн бүхээгт зорчигчдод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, онцгой тохиолдлын үед зорчигчдыг авран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээнэ.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
✔️ Англи хэлний мэдлэг: Англи хэлний TOEIC-ийн 500 оноо болон түүнээс дээш байх
✔️ Хоёрдогч хэл: Орос, Герман, Хятад, Солонгос, Япон хэлний аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно. (яриа болон бичгийн чадвартай)
✔️ Нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай
✔️ Цаг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай байх, хувийн зохион байгуулалт сайтай
✔️ Ачаалал даах чадвартай
Биеийн өндөр:
✔️ Эр: 175-185 см
✔️ Эм: 165-175 см
Нас :
✔️ Эрэгтэй, эмэгтэй: 21-28
(Жич: Бүхээгийн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно.)
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
✔️ Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com вебсайтаас татаж авах)
✔️ Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар
✔️ Англи хэлний TOEIC 500 (шалгалтын хуудас эх хувиар)
✔️ Иргэний үнэмлэхний хуулбар